![](/uploads/201308/news/thumb/ca69fafe79e0daefbcdbe12b5dc9ebb6_x3.gif)
2013 онд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар болсон.Таксины зогсоол барих ажлыг “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна. Одоогоор Голомт төв, Хаан банк, 103-ын уулзваруудад таксины зогсоол бэлэн болжээ. Төв номын сангийн таксины зогсоолд одоогийн байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй байгаа. Замын цагдаагийн газраас таксины зогсоолуудыг бүрэн хийгдэж дууссаны дараа стандартын шаардлага хангасан таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах юм.
Өнөөдрийн байдлаар таван таксины зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Үүнд: Жаргалант үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төврүү чиглэсэн хэсгүүдэд тус тус таксины зогсоол байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн 2014 онд таван байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд эдгээр зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт тусгуулан ажлыг хийж гүйцэтгэх аж.
Таксины шинэ зогсоолууд ашиглалтанд орлоо | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.