Шууд Chart

Хотын захиргааны барилгын ажлыг гүйцэтгэх компанид батламж гардууллаа

2013-08-27 15:55:31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч Э.Бат-Үүл “Халла” группын Ерөнхийлөгч Жон Мүн Воныг хүлээн авч уулзлаа.  

Хотын удирдлагуудын  зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй түргэн шуурхай хүргэх үүднээс  “Хотын захиргааны  шинэ цогцолбор”-ыг СХД-ийн 6-р хороо буюу Ханын материал орчимд барихаар шав тавьсан. Энэ цогцолборыг барихаар шалгарсан Солонгосын “Халла” группын ерөнхийлөгчид хотын дарга батламж гардууллаа.  Тус групп нь Чойр, Сайншандын чиглэлийн 90 км авто замыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж, ашиглалтанд оруулж байсан юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хотын захиргааны барилгын ажлыг гүйцэтгэх компанид батламж гардууллаа  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй