Шууд Chart

Навальныйд нэр дэвших эрх олгожээ

2013-08-27 16:47:48

Москва хотын захирагчийн сонгууль ирэх сард болох юм. Сонгуульд нэр дэвшсэн Кремлийн эрх баригчдыг хурцаар шүүмжлээд байгаа ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хууль хяналтын байгууллагынхан  Ням гарaгт цагдаагийн байгууллага саатуулжээ. Сонгуулийн дараа хууль хяналтын байгууллагынхан дараа Навальныйг баривчлах магадлал өндөр байна гэж улс төрийн зарим төлөөлөгчид үзэж байна. Харин “Интерфакс” мэдээллийн агентлагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар сөрөг хүчний тэргүүнтэй “Олон нийтийн жагсаал цуглааны тухай хууль”-ийг зөрчсөн асуудлаар  цөөн мөч хөөрөлдөхөөр түүнийг цагдаагийн төвд урьсан гэжээ.

Навальный хууль бус цагаачлалтай тэмцэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм. Тэрээр Ням гарагт сонгуулийн сурталчилгааныхаа хүрээнд олон нийттэй уулзалт хийсэн байна. Тус уулзалтын дараа түүнийг цагдаагийн машинаар авч явсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Аннавэдутта твиттертээ бичжээ. Нийслэл хотын зүүн хойд дүүрэгт болсон уулзалтанд таваас долоон мянган хүн оролцсон нь түүнийг цагдаагийн байгууллагад саатуулагдах шалтгаан болсон байж болох талтай аж.
Москва хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч ,ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн  Синх Алексей Навальный  “Олон хүн цуглуулахаас эрх баригчид айж эмээж байна. Бид хичнээн олуулаа гэдгээ тэдэнд харуулах ёстой юм. Чухам хэнд эрх мэдэл өгөхөө   сонгогчид шийддэг. Хэрвээ бид энэ ажлыг хийх гэж хүсч байгаа л бол бид сонгогч олонтой уулзалт хийх л болно” гэж ярьсан байна.
“Франс Пресс” агентлагийн уламжилж байгаагаар Навальныйн уулзалтын үеэр энгийн хувцас өмссөн хэсэг залуус тус уулзалтыг тараахыг оролдож, индэрт байрлуулсан дуу өсгөгч болон бусад хэрэгслийн цахилгааны утсыг хайчилсан гэжээ. ОХУ-ын одоогийн төрийн тэргүүн Владимир Путинг хүчтэй шүүмжлэгч, хуульч Навальныйг өнгөрсөн сард хууль бус аргаар хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр буруутгасан боловч шүүх түүнд оноосон шийтгэлээ гэнэт өөрчилж, хотын захирагчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зөвшөөрлийг олгосон юм. Энэ сард явуулсан олон нийтийн санал асуулгаар нэр дэвшигч Навальный сонгуулиар 13 хувийн дэмжлэг авч, Кремлийн эрх баригчдийн нэг болох Сергей Собянин 67 хувийн санал авсан урьдчилсан таамаг гарсан юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Навальныйд нэр дэвших эрх олгожээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй