Шууд Chart

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар мэдээлэл өглөө

2015-04-27 14:29:59

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 29-нд болох талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

"Тавантолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ үед энэ компанийн хувьцаа эзэмшигчдийг санал өгүүлэх үүднээс энэ сарын 29-нд хувьцаа эзэмшигчдийн хурал хийхээр төлөвлөжээ. Гэхдээ үүнээс өмнө Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолыг хүчингүй болгож байж, хувьцаа эзэмшигчид санал өгөх бололцоотой болох юм. Энэ талаар Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр ингэж ярьж байна.

 


"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй