
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд үнэт цаасны дансаа нээлгэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь энэ сарын 21-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эх орны хишиг нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж өргөдөл гаргасан ч буцаад хувьцаа болгох хүсэлтэй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч хувьцааг эргүүлэн олгохоор шийдвэрлэсэн.
Энэ дагуу иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгасан юм. Тус төв бичилт хийснээр дээрх иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны эзэмшигч болно гэсэн үг. Түүнчлэн хувьцаагаа авах хүсэлтэй иргэд заавал брокер диллерийн компанид үнэт цаасны данстай байх ёстой гэдгийг Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн н.Алтаншагай хэлж байна.
Иргэдийн хувьд үнэт цаасны данстай эсэх мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа дансанд нь орсон үгүйг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудсаар орж шалгах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар манайд тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй брокер, диллерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна.
1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд дансаа нээлгэх шаардлагатайг хэллээ | ||
Үзсэн: 3844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.