ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Монголын автомастеруудын холбоо, Тусгай албадын ахмадын холбоо, Монголын автомашин мотоциклийн холбоо хамтран "S.W.A.T. Master cross-2015" уралдааныг зохион байгууллаа.
2006 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээнд нийтдээ 56 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
Тэмцээний тэргүүн байрт Хаан, Шинэ барилга, Speed AMKлубын тамирчин, спортын мастер Л.Ариунболд, дэд байрт Доктор авто сүлжээ компанийн тамирчин, ОУХМастер Д.Болдбаатар, гутгаар байрт Эвт ХХК-ийн тамирчин, спортын дэд мастер Д.Мөнх-Оргил, 4-р байрт Их Хөгөнө ХХК-ийн тамирчин, спортын мастер Б.Дашдаваа, 5-р байрт Бумба Алмаз, Батжандаг ХХК-ийн тамирчин, спортын мастер Батбаатар нар шалгарчээ.
"S.W.A.T. Master cross-2015" уралдаан боллоо | ||
Үзсэн: 2202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.