Мэдээлэл холбоо харилцааны технологи хөгжиж хүн бүр ухаалаг гар утас ашиглах болсон. Мэдээллийн өгөгдлийг боловсруулагчид нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор шинэ аппликейшн боловсруулаад байна. Виндоузын гар утаснуудад нь үнэ төлбөргүй суулгаж байгаа тус аппликейшний тусламжтайгаар хүүхэд чухал яаралтай тусламж дуудах, ямар ч нөхцөлд итгэл хүлээлгэсэн хүнтэйгээ шууд төлбөргүй харилцахаас гадна олон улсын хүүхдийг хамгаалах байгууллагатай ч холбогдож болох юм. “Help” буюу “Тусламж” хэмээн нэрлэгдэх энэ аппликейшнээр дамжуулан GPS-ээр байршлыг нь тогтоож нэн даруй тусламжийн баг илгээхээс гадна сэтгэл зүйн заавар зөвлөмж өгөх, өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой аж. Унгар улсад л гэхэд хүүхдийн эрх байнга зөрчигддөг, сардаа 3 хүүхэд бусдын гарт амь нас эрүүл мэндээрээ хохирдог, хаанаас ямар тусламж авахаа өсвөр насныхан мэддэггүй учир тэдэнд зориулсан ийм аппликейшн боловсруулах саналыг НҮБ-ын хүүхдийн байгууллага санаачилсан юм байна.
| Хүүхдийг хүчирхийллээс хамгаалсан гар утасны аппликейшн гаргалаа | ||
| Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.