Шууд Chart

Энэ онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2015-04-28 13:06:27

Ашигт малтмалын газарт нийт 874 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байгаа гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ. Түүнчлэн нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа аж.  Уул уурхайн сайдын нэмж хэлснээр энэ оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 8.95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна. Монголбанкнаас санхүүжилтийг Хөгжлийн банкаар гаргуулан, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох, эрсдэлийг аж ахуйн нэгжүүд корпорацийн зохион байгуулалтад  орж хариуцах чиглэл өгчээ.
 

Энэ онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй