Шууд Chart

Манай улсад ложистикийн төвүүдийг байгуулснаар тээврийн салбар хөгжинө

2015-04-28 13:27:57

“Карек” хөтөлбөрийн тээврийн хэсгийн дэд  хорооны 14 дэх удаагийн олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна. Хурлаар Монгол Улсын төмөр зам, авто замын салбарын тээвэрт тулгамдсан асуудал, ачаа эргэлтийг сайжруулах, хилийн тээвэрлэлтийг хялбар болгох зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн хуралд “Карек” хөтөлбөрийн гишүүн 10 орны тээврийн салбарын мэргэжилтнүүд болон зам тээврийн яамдын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Манай улсын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд авто болон төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээсээ илүүтэй ложистикийн төвүүдийг байгуулж, цогцоор нь шийдэх шаардлагатай. Ингэснээр Азийн хөгжлийн банк болон бусад хөрөнгө оруулагчид дэмжих боломж бүрэн байгааг албаныхан онцолсон юм.
 
Дашрамд дурдахад, манай улс өнгөрсөн онд төмөр замаар нийт 21 сая тонн ачаа бараа тээвэрлэсэн үзүүлэлт гарчээ. Энэ тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа учраас “Карек” хөтөлбөрийн гишүүн орнууд болон Азийн хөгжлийн банкнаас туслалцаа авах хэрэгтэй гэж Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адьяасүрэн хэллээ.

Манай улсад ложистикийн төвүүдийг байгуулснаар тээврийн салбар хөгжинө  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй