
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв иргэдийн 1072 хувьцааг буцаан эзэмшүүлж, бичилт хийж эхэллээ. Бичилтийг энэ долоо хоногтоо багтааж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг албан ёсоор эзэмших эрх үүснэ гэдгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаа онцоллоо.
Иргэдийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны бичилт хийсэн эсэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудсаар орж шалгах боломжтой юм.
Иргэдийн 1072 хувьцааг буцаан эзэмшүүлж, бичилт хийж эхэллээ | ||
Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.