Шууд Chart

Ипотекийн зээлд анх удаа байр авч байгаа иргэдийг хамруулах хэрэгтэй

2015-04-29 10:32:34

Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй, харин эдийн засгийн  боломжтой иргэдийн мөнгө олох хэрэгсэл болж байна гэж судлаачид үзэж байна. Тухайлбал,  нэг хүн мөнгөтэй л бол хэдэн ч байр худалдаж авах боломжтой байгаагаас үүдэн олон орон сууц худалдан авч түүнийгээ түрээсэлж байна. Түүнчлэн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд анх удаа байр авч байгаа иргэдийг хамруулах  хэрэгтэйг  тэд онцолсон юм.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас монгол улсын хэмжээнд хамгийн олон байр эзэмшдэг хүн 68 байртай гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах төсөлд анх удаа байр худалдан авч байгаа гэсэн нөхцөл тавиж 2, 3 дахь байраа худалдан авч байгаа бол тусгай татвар нэмж авдаг гадны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж “Мастер пропортис” компанийн гүйцэтгэх захирал н.Солонго хэллээ.
 


Ипотекийн зээлд анх удаа байр авч байгаа иргэдийг хамруулах хэрэгтэй  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй