Шууд Chart

Хувьцаа эзэмшигчдээс санал авч байна

2015-04-30 12:17:39

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв иргэдийн 1072 хувьцааг буцаан эзэмшүүлж, бичилт хийж эхлээд байгаа билээ. Бичилтийг энэ долоо хоногтоо багтааж дуусгахаар төлөвлөжээ.  Ингэснээр иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг албан ёсоор эзэмших эрх үүсэх юм.

Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээхтэй холбоотойгоор иргэдээс санал авах ажлыг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Иргэдийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны бичилт хийсэн эсэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудсаар орж шалгах боломжтой юм.

Хувьцаа эзэмшигчдээс санал авч байна  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй