![](/uploads/201308/news/thumb/f4a1ec0fd1fe74f9863e997cfd7ea935_x3.gif)
Өнгөрсөн өдрүүдэд Нийслэлийн авто тээврийн газраас такси тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахтай холбогдуулан такси үйлчилгээний компаниудыг шалгасан байна. Шалгалтанд 11 байгууллагын 315 такси хамрагдахад 1000 гаруй зөрчил илэрсэн ажээ.
Шалгалтын явцад жолооч нар мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, таксиметргүй, шуурхай холбооны хэрэгсэлгүй, такси үйлчилгээний ялгарах тэмдэг тэмдэглэгээгүй, гэрэл дохио бүрэн бус зэрэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс такси компаниудад зөрчлөө арилгах албан шаардлага өгсөн төдийгүй удахгүй гүйцэтгэлийн шалгалтыг хийнэ.
Нэг такси компани стандартын шаардлага хангажээ | ||
Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.