Шууд Chart

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй түншлэлийн гэрээ байгуулав

2015-04-30 13:48:16

Дархан-Уул аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн ортой 13, оргүй 56 эмнэлэг, эмийн сан 53, эм хангамжийн байгууллага зургаа ажиллаж, дотор, мэдрэл, уламжлалт, чих хамар хоолой, нүд, арьс, лаборатори, шүдний тусламж үйлчилгээний  чиглэлээр 10-65 хувийг  хүн амдаа үзүүлж байна. Цаашид аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түншлэлийн үйл ажиллагааг хөгжүүлж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хувийн хэвшлийн ортой 12 эмнэлгийн захирлуудтай Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г байгууллаа.

Тус гэрээнд хувийн хэвшлийн эмнэлгүүд шинээр нэвтрүүлэх эмчилгээ оношлогооны технологи, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, аймгийн нэгдсэн эмнэлгийн орны хүлээгдэл ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлж, 10-70 хувийн хөнгөлөлттэй үнээр хүн амд үйлчлэх зэрэг асуудлуудыг тусгав.

Улсын эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд чанар, магадлан итгэмжлэл, халдвар хяналт, эмийн аюулгүй байдал, гамшиг ослоос сэргийлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чиглэлээр дэмжлэг үзүүлэх үүргийг гэрээний дагуу гүйцэтгэх аж. Ийнхүү түншлэлийн гэрээний ач холбогдол нь хүн амын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хуваалцах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, улс, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар аль аль талд ашигтай хэлбэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй түншлэлийн гэрээ байгуулав   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй