Шууд Chart

“Орхон” худалдааны төвийг шалгуулна

2013-08-28 11:13:06

Энэ сарын 28-нд “Орхон” худалдааны төвийн удирдлагууд түрээслэгчдээ хохироож байгаа талаар түрээслэгчид мэдээлжээ. Тус төвийн удирдлагуудын хувьд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл засварын ажил хийх тул худалдааны төвийг түр хаах болсон байна.

Харин түрээслэгчид түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмснийг нь хүлээн зөвшөөрөөгүй болохоор удирдлагууд нь ийм шийдвэр гаргасан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн түрээслэгчидтэй гэрээ хийж  маш олон хүнээс 2-3 сая төгрөгийг авсан. Энэ нь залилан гэж түрээслэгчид үзэж байгаа учир цагдаагийн байгууллагад тус төвийн удирдлагуудыг шалгуулахаар хандаад байгаа юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Орхон” худалдааны төвийг шалгуулна  
Үзсэн: 2512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй