
НИТХ-ын 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар баталсан “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/265 захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажил гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг хүлээн авч байна. Үүнд:
- Авто замын ажлын тусгай зөвшөөрөл/ тусгай зөвшөөрлийн хуулбар хувийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх /
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан / 2013 он , 2014 он /
- Сүүлийн гурван жилд 3 км-ээс дээш авто замын ажил, 50 у/м-ээс дээш төмөр болон төмөр бетон гүүрийн ажил, 4 км-ээс дээш авто замын гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэж байсан эсэх талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн бол холбогдох ажлыг гүйцэтгэсэн гэрээ, улсын комисст хүлээлгэж өгсөн акт
- Одоогийн байдлаар гүйцэтгэж буй ажлын мэдээлэл/ ажлын гэрээ, гүйцэтгэлийн хувь /
- Тоног төхөөрөмж, машин механизмийн талаарх мэдээлэл
- Ажиллах хүч, инженер техникийн ажилчдын мэдээлэл
- НДЕГ , ТЕГ, Шүүхээс тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг тус бүрийг энэ сарын 5-ны 15 цагаас өмнө ирүүлнэ үү.
НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Автозамын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.