Шууд Chart

Йорданд шинэ өргөмжит консул томилогдлоо

2013-08-28 12:40:05

Йорданы Хашимитын Вант Улсад Монгол Улсын шинэ Өргөмжит консулаар томилогдсон Йордан Улсын иргэн Мустафа Микдади бүрэн эрхээ хэрэгжүүлэх баримт бичиг, тамга тэмдгээ хүлээн  авч үүрэгт ажилдаа орлоо.

Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд хүрэлцэн ирж Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Йордан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих үүрэг, чиглэл авлаа.
Ноён М.Микдади Йорданд Хөдөө аж ахуйн томоохон компанитай бөгөөд Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа нээгээд байна. Тэрээр  Йорданы Хашимитын Вант Улсад Монгол Улсын Өргөмжит консулаар хоёр жилийн хугацаатай томилогдсон байна.

Йорданд шинэ өргөмжит консул томилогдлоо  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй