Шууд Chart

Нисдэг долоон бөө

2013-08-28 13:04:05

 1.Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг.  Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай нь гэж үздэг юм. Бүргэд болон хувирдаг, манжийн засаг захиргаа, тэдний гар хөл, баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу  ардад тараан өгдөг шилийн сайн эр тэмцэгч байсан билээ. Арилдий зайран нисэхийн өмнөхөн, холоос адуу хөөж Дэлгэр мөрний эх нутаг Ярлаг хайрхан уулын оройд хашиж байсан ором мөр нь одоо ч байдаг .

2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран маань алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд, төрсөн дүү нь  Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган

 3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь

 4. Соёд удган: Ар тагны отогт амьдарч байсан одоогоор бол Монгол шарын даваа орчимд, нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмжигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо байдаг

 5.Хиргис бөө: Тагна саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын хүмүүс Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын асар нь  байдаг. 

6.Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увидасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг аав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газар цуг байдаг билээ.

7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд, Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нисдэг долоон бөө  
Үзсэн: 7265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2013-08-28 14:37
Эх сурвалжаа оруулж байвал их сайн байна, Жамбалдорж оо!

Бидэнтэй нэгдээрэй