
Иргэдийн худалдан авах чадвар багасч, импорт 30 орчим хувиар буурсан байна. Тодруулбал, Монгол Улсын экспорт энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.2 хувиар өссөн байна. Харин импорт 30 орчим хувиар буурчээ.
Импортын хэмжээ ингэж буурахад хэрэглээний бүтээгдэхүүний импорт 23 хувиар буюу 68 сая америк доллараар буурсан нь нөлөөлжээ. Тэгвэл иргэдийн хувьд ч гэсэн худалдан авдаг бараа бүтээгдэхүүнээ багасгаж, хэрэглээгээ ихээр танаж байгаагаа ярилаа.
Түүнчлэн импортын хэмжээ буурахад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох машин механизм, тоног төхөөрөмж, түүхий эд ангийн импорт буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Иргэдийн худалдан авах чадвар буурчээ | ||
Үзсэн: 3387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.