Шууд Chart

Тэ Жангум нутаг буцлаа

2013-08-28 13:27:16

Өнөөдөр Солонгосын жүжигчин Ли Ён Э буюу Тэ Жангум зураг авалтын багийнхантайгаа нутаг буцжээ. Тэрээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Солонгосын STS телевизийн Азийн орнуудын уламжлалт хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат киноныхоо зураг авалтыг хийсэн юм.

Жүжигчин Ли Ён Э хэлэхдээ “Монгол орон надад маш их таалагдсан. Биднийг байсан хоёр өдөр цаг агаар ч сайхан байлаа.  Хүй долоон худагт Монгол үндэсний хувцастай хүүхдүүдтэй хамт зургаа авахуулсан шүү. Өнөөдөр бороо орж байна. Би бороонд маш их дуртай. Ялангуяа Монголын хөдөө  нутаг маш  их таалагдлаа. Тайван агаар нь ч гоё. Бидний энэ удаагийн аялал богинохон байсан ч Монгол орны тухай мэргэжил нэгтнүүддээ, ойр дотны хүмүүстэй ярьж өгөх болно” гэжээ.  
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Тэ Жангум нутаг буцлаа  
Үзсэн: 2939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй