Шууд Chart

Улсын хэмжээнд 407 мянган га талбайд тариалалт хийжээ

2013-08-28 13:55:58

Энэ жил улсын хэмжээнд 407 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 293.4 мянган га талбайд үр тариа тарьсны 276.6 мянган га талбайд буудай, 15.1 мянган га талбайд төмс, 7.6 мянган га талбайд хүнсний ногоо, 79.4 мянган га талбайд тосны ургамал, 11.9 мянган га талбайд тэжээлийн ургамал тарьжээ.
 
Энэ жилийн ургацын урьдчилсан баланс дүнгээр улсын хэмжээнд 404 мянган тонн буудай, 210 орчим мянган тонн төмс, 103 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авах боломжтой байгаа аж. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил техникийн хүчин чадлаасаа хамаараад есдүгээр сарын 20 гэхэд дуусах юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Улсын хэмжээнд 407 мянган га талбайд тариалалт хийжээ  
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй