![](/uploads/201308/news/thumb/6b8b79f46c3713ad3bb8a4b11fe81bcf_x3.gif)
Хятадын баруун хэсэгт орших Цянсу мужийн Дафэн хотын нэгэн фермээс сая гаруй жоом зугтжээ. Тэдгээр жоомыг ардын уламжлалт анагаах ухаанд ашиглахаар үржүүлж байсан аж. Цагдаагийн багууллагын мэдээлснээр үл таних гэмт этгээд уг шавжтай хуванцар хүлэмжийг нээснээр асар их хэмжээний жоом суллагджээ. Эрх баригчид тус бүс нутагт Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг илгээсэн байна.
Тус фермийн эзэн “Periplaneta Americana” төрлийн жоомны 102 өндгийг авахад нийт 16 мянган доллар зарцуулжээ. Худалдаж авсан жоомоо тэрээр жимс жимсгэнэ, жигнэмэгээр тэжээдэг байж.
Жоомыг төрөл бүрийн өвчинд ялангуяа хорт хавдрын эмчилгээ, дархлаа сайжруулахад ашигладаг юм байна. Уг жоомнууд шөнийн амьдралтай бөгөөд хог, амттан гэх мэт бүхий л зүйлээр хооллодог ажээ.
Хятадын нэгэн фермээс нэг сая жоом алга болжээ | ||
Үзсэн: 1892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.