Шууд Chart

64 км урттай тусгай авто зам барина

2015-05-11 16:38:12

“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 216 сая ам.долларын холимог зээлийн санхүүжилт, Монгол Улсын Засгийн газрын 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. 

Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам долларын холимог зээл, Дэлхийн байгал орчны байгууллагаас 1.5 сая ам долларын буцалтгүй тусламж, МУ-н засгийн газраас 17 сая ам долларын хөрөнгө  оруулалтыг авна. Энэ хөрөнгө оруулалтыг тусгай зориулалтын авто зам барьж байгуулахад зарцуулах юм. Тусгай зориулалтын авто замыг 3 шугамтай, 64 км урттай байхаар тооцож, эхний ээлжинд Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ хороолол, Буянт-Ухаа хороололын чиглэлд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна. Тусгай зориулалтын авто зам ашиглалтанд орвол нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл 30-40 хувь хүртэл буурна гэж Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр ярилаа.


64 км урттай тусгай авто зам барина  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй