
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна.
Аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа юм. Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн ч бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Энэ нь цаашид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс аж үйлдвэрийн яамнаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.Уг хуулийн төслийг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатайгаар нэг удаа олгох, өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгох зэрэг заалт тусгагджээ
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.