Шууд Chart

ДАШТ-д оролцох тамирчин осолд оржээ

2013-08-29 12:37:42

Энэ сарын 27-нд Дорнод аймгаас Нийслэл хотод Болгар улсын Албена хотод 9-р сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын ДАШТ-д явахаар Нийслэл хотод ирсэн тамирчин Л.Алтанцэцэг автын осолд оржээ. Энэхүү осол Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин юм.

Л.Алтанцэцэг нь манай улсын залуучуудын боксын гурван удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлаар хотод болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Монголын хүүхдийн наадмын алтан медалийг тус тус  хүртэж байжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ДАШТ-д оролцох тамирчин осолд оржээ  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2013-08-30 15:05
харамсалтай юмаа хөөрхий минь

Бидэнтэй нэгдээрэй