![](/uploads/201505/news/thumb/58c2ec77094c1f3d47a10c879b0be2b6_x3.jpg)
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын СI банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болж байгаа аж. АНЭУ-ын CI банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп бөгөөд энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд худалдан авч, хамтран ажиллахаа тус банкныхан илэрхийлжээ.
Манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын ийм сан манай улсад хэрэгтэй байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлж байлаа.
Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.