Шууд Chart

Авто худалдааны цогцолборын дөрвөн байршлын дуудлага худалдаа боллоо

2015-05-21 14:12:32

Авто худалдааны цогцолборын дөрвөн байршлын дуудлага худалдаа явагдаад байна. Өмнө нь Авто худалдааны цогцолборын найман байршилд дуудлага худалдаа явуулж байсан. Эдгээр газар нь байршил, хэмжээнээсээ хамаараад 200-530 сая төгрөгийн үнэ хүрч, нийслэлийн төсөвт нийтдээ  2.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн юм. 

Харин өнөөдрийн дуудлага худалдаанд гурван аж ахуйн нэгж оролцож нэг байршлыг 97 орчим сая төгрөгөөр худалдан авлаа. Дахин авто худалдааны цогцолборын газруудыг дуудлага худалдаанд оруулахгүй гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын олон нийттэй харилцах албаны ажилтан Л.Баянбат хэллээ.


Авто худалдааны цогцолборын дөрвөн байршлын дуудлага худалдаа боллоо  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй