
Худалдан авах ажиллагааны газар энэ жил 182.9 тэрбум төгрөгийн 59 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт тендерийн 69 хувийг нь зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулаад байгаа юм. Харин үлдсэн тендерүүд нь он дамжин дахин зарлагдаж байгаа, зураг төсөл, экспертизээ дутуу гаргасан. Мөн өмнө жил төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь хүрэхгүй зэрэг шалтгаантай тендерүүд байгаа гэж Худалдан авах ажиллагааны газрын худалдан авах, зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Отгонбаяр хэллээ.
Энэ жил зарлаж байгаа тендерүүд өмнөх жилээс гурав дахин бага байгаа юм. Тухайлбал, шинээр зарлаж байгаа цөөхөн тендерүүд нь сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбарынх юм байна. Эдгээр шинээр зарласан тендерүүдэд компаниуд шалгарч аль хэдийнэ ажилдаа орсон гэдгийг албаны хүн хэлж байсан. Бид энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг МҮОНР-гийн өнөө оройны “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.
Энэ онд 182.9 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулна | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.