Шууд Chart

Дунд сургуулийн багшид хорих ял оноолоо

2013-08-29 15:40:59

АНУ-ын Монтана мужийн “Биллинг” дунд сургуулийн багш асан 49 настай Дин Рэмболд 2008 онд сургуулийнхаа 14 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Харин энэ сарын 27-нд мужийн шүүхээс түүнд нэг сар хорих ял оноожээ.

Охин сэтгэл санааны цочролд орсноосоо болж 2011 онд амиа хорлосон бөгөөд шүүх хурал нь хэд хэдэн удаа хойшлогдоод байсан юм. Тэрбээр үеийнхээ хүүхдүүдээс том биетэй харагддаг байсан нь багшийн нүдэнд өртөх шалтгаан болсон хэмээн таамаглаж байна. Охины ээж ярихдаа “ Охин минь сэргэлэн цовоо, сургуульдаа нэр хүндтэй сайн сурагч байсан” хэмээн ярьжээ. Түүнчлэн “Шударга бус шүүсэн шүүхийнхнээс айсан” тухайгаа CNN-ийн ярилцлагын үеэр ярьсан байна.
 
Шүүхээс багш залууд ердөө нэг сарын ял оноосонд эсэргүүцэн Эмэгтэйчүүдийн төлөөх үндэсний байгууллага жагсаал зохион байгуулж эхэлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дунд сургуулийн багшид хорих ял оноолоо  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй