![](/uploads/201505/news/thumb/8f4a5c9abdddf18aac67290dd9d6c484_x3.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаг уурын хуурайшилттай байгаа тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа.
Энэ онд улсын хэмжээнд 328,6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 16 мянган га-д тэжээлийн, 33 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401,2 мянган га-д тариалалт хийх зорилт тавьсан. Энэ сарын 25-ны байдлаар тариалалтын явц 85 орчим хувьтай байна.
Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 201 аж ахуйн нэгж, иргэнд 3,8 мянган тн улаанбуудайн үрийг 20 хувь, улсын нөөцийн салбараас дөрвөн мянган тн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож үрийн хангамжийг бүрдүүлжээ. Мөн зарим аж ахуйн нэгж, иргэнд шатахуун, ургамал, хамгааллын бодис, эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлжээ.
Хаврын тариалалт 80 гаруй хувьтай байна | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.