Шууд Chart

Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа

2013-08-29 16:58:48

Шинэчлэлийн Засгийн газар “Шинэ сумын төв” төслийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Баянхонгор аймагт томилолтоор ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй уг төслийн хэрэгжилттэй танилцлаа. Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна. Цогцолборын ажлыг Их Модун компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 70 хувьтай байгаа аж.
“Шинэ сумын төв” төсөл хэрэгжиснээр 10 ортой сумын эмнэлэг 24 ортой болно. 300 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа сургууль 650 хүүхдийн багтаамжтай болж өргөжинө. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 40 гаруй хувиар  нэмэгдэж 160-д хүрэх юм байна.
 
Тус сумын сургуулийн халаалтыг нам даралтын дөрвөн зуух халаадаг бөгөөд цогцолбор байгуулснаар ганц уурын зуух ажиллаж ”Шинэ сум”-ын бүх халаалтыг хийх ажээ. Засгийн газрын зорилтын  хүрээнд Баянлиг суманд хэрэгжиж буй энэ төсөлд 10 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй