![](/uploads/201505/news/thumb/eae804b3bef53753d10f05e43b91d868_x3.jpg)
Уул уурхайн яам энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийг хүртэл улсын төсөвт нийт 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг төвлөрүүлсэн байна.
Харин Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийн хувьд оны эхний дөрвөн сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 13.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 10.3 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 702.5 сая төгрөг, бусад орлого 2.9 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 30.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 30.4 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлого нийт 44.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Уул уурхайн яам таван сарын дотор улсын төсөвт 14 тэрбум төгрөг төвлөрүүлжээ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.