![](/uploads/201308/news/thumb/d4aa96f91987664dcd8f0acfbfed07fd_x3.jpg)
Өчигдөр буюу 8-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо.
Аймгийн төвүүдийг хот болгох, сумдыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас хөрөнгө гаргаж, гурван суманд бүтээн байгуулалт эхлээд байгаа. “Шинэ сумын төв” төсөл хэрэгжиж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын шинэ бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ онд багтаан ашиглалтад өгөх бөгөөд энэ нь бусад сумдын хөгжлийн загвар болох учиртай гэсэн товч мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгчээ.
Хархорин сумыг улсын Нийслэл болгох талаар сэтгүүлчдийн асуултанд Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьж ажиллаж байна. Монгол хүн амьдарч буй газраа ая тухтай сайхан амьдрах учиртай. Амьдрах орчин бүрдэхийн хэрээр нийслэл, аймгийн төв рүү чиглэсэн урсгал саарна” гэсэн юм.
“Ерөнхий сайдын 30 минут” Өвөрхангай аймагт боллоо | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.