![](/uploads/201308/news/thumb/1716f6d4c7a8bfd1ed3602dab220e7ea_x3.gif)
Энэ сарын 23-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан Казахстан улсын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсныг гаалийн хяналтын ажилтнууд тогтоосон байна.
Тус зорчигчийн нүд нь улайж, царайнд нь өөрчлөлт орсон байсныг гаалийн ажилтнууд анзаарч шалгахад тэрээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Улмаар цагдаагийн ажилтнууд биед нь үзлэг хийхэд 200 грамм үл мэдэгдэх бодис биедээ авч явсныг тогтоожээ. Гадаадын иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ба авч явсан бодисыг нь Гаалийн ерөнхий газрын Төв лабораторит шинжлүүлжээ. Урьдчилсан байдлаар мансууруулах төрлийн бодис гэж таамаглаж байгаа бөгөөд хариу нь одоогоор гараагүй байна.
Мансууруулах бодис хэрэглэсэн гадаад улсын иргэнийг саатуулжээ | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.