Шууд Chart

Оюутнууд ургац хураалтын ажилд саналаараа оролцож болно

2013-08-30 10:41:29

ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран 9-р  сарын 1-ний өдрөөс 10-р сарын 20-ны хугацаанд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон.  

Уг ажлын хүрээнд компаниуд эхнээсээ хүсэлт илгээжээ. Тухайлбал “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д “ЭИ СИ ДИ” ХХК-иас оюутан залуусыг ажиллуулах тухай хүсэлт ирсэн байна. “ЭИ СИ ДИ” ХХК нь ажиллах хүчний байр, хоол хүнс, ажлын бээлийгээр хангахаас гадна ажилласан хүн бүрийг төмс хүнсний ногоогоор урамшуулах ажээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Оюутнууд ургац хураалтын ажилд саналаараа оролцож болно  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй