Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар хэлэлцлээ

2013-08-30 11:48:35

Өчигдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй долоон худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал буюу  Замын цагдаагийн газар болон Авто хяналт ХХК нарын хооронд үүссэн газрын маргааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
 
Мөн БЗД-ийн 25-р хороо Замын цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн  үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай техникийн үзлэг оношлогооны лабораторийг байгуулж ажиллахыг УБ хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай, Замын цагдаагийн газрын дарга Ц.Амгаланбаяр нарт даалгалаа.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар хэлэлцлээ  
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй