Шууд Chart

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлнэ гэв

2015-06-02 14:21:43

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тэд манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар голчлон ярилцлаа. Уул уурхайн салбарын өсөлт, хөрөнгө оруулалт нь дэлхийн эрдэс баялгийн зах зээл, дотоодын хууль эрх зүй, боловсон хүчнээс ихээхэн хамаардгийг онцолсон юм. Үүнээс гадна уул уурхай, эдийн засгийн нөлөө бүхий салбарыг мэддэггүй байж мэддэг юм шиг ярьдаг. Нэг ажлыг эхлүүлээд үр шимийг нь үзэлгүй орхидог зэрэг нь эргээд эдийн засагт хүндрэл учруулж байгаа тухай оюутнуудад тайлбарлаж байлаа. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилснээр эрчим хүчний томоохон төслүүд ажил хэрэг болно. Ингээд эдийн засагт үзүүлэх үр нөлөө талаас нь авч үзвэл онцгой ач холбогдолтойг хэлж байсан.

Харин оюутнуудын зүгээс Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь зөв, буруу эсэхэд эргэлзэж байгаагаа тодруулж байсан. Үүнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан дараах хариултыг хэлж байсан юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлнэ гэв  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй