Шууд Chart

“Оюутны тангарагийн баяр” болно

2013-08-30 11:58:08

Монголын оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны хичээлийн жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” 9 дүгээр сарын 2-нд Бөхийн Өргөөнд болно. Тангарагийн баярт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУЯ-ны сайд Л. Гантөмөр,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нар оролцох юм байна.

Тангарагийн баярт оролцсон оюутан бүрт “Оюутны хөтөч” гарын авлага болон азын сугалаа тараах юм. Түүнчлэн Улсын асрамжийн газраас оюутан болж буй 4 хүүхдэд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулах ажээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Оюутны тангарагийн баяр” болно  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй