Шууд Chart

Х.Бат-Ялалт хууль зүйн сайдтай уулзана

2013-08-30 14:12:28

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өнөөдөр "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт дахин мэдэгдлээ. Урьд нь таван удаа түүнийг халз мэтгэлцээнд дуудсан боловч сайд ямар нэгэн хариу өгөөгүй юм.
 
Харин Х.Бат-Ялалт энэ сарын 31-ний 11.00 цагт Х.Тэмүүжин сайдтай уулзах цаг авсан бөгөөд уулзалтынхаа үеэр сэтгүүлчдийг байлцаж, хоёр хуульчийн зөрчилдөж буй асуудлыг сонсохыг хүсч байгаа аж. Тэрбээр Хууль зүйн сайдын явуулж байгаа шүүхийн салбарын шинэчлэл болон Хуульчдын холбоо байгуулж байгааг эсэргүүцэж байгаа юм.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Х.Бат-Ялалт хууль зүйн сайдтай уулзана  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй