Шууд Chart

Дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгчтэй уулзав

2015-06-04 16:35:06

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Монгол Улс БНСУ-ын дэмжлэгтэйгээр тус холбоонд элсэн орсон бөгөөд, нийтдээ 75 мянган гишүүнтэй аж.

Уулзалтын үеэр тус холбооны ерөнхийлөгч эрхтэн шилжүүлэн суулгах хууль эрх зүйн орчныг сайжруулах зохицуулалтыг хийж өгөх, мөн Монгол улсад эрхтэн шилжүүлэх зохицуулах зөвлөлийг байгуулахад салбарын яамны зүгээс дэмжин ажиллахыг хүслээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах ажил нэлээд бэрхшээлтэй байдаг бөгөөд, хэрэв хууль эрх зүйн орчныг нь сайжруулаад тодорхой болгоод өгвөл донорын тоо ч манай улсад цаашид нэмэгдэх хандлага байгааг уулзалтын үеэр Монголын бөөрний эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн доктор Д.Нямсүрэн хэлж байлаа. Манай улс хүн амынхаа тоотой харьцуулбал бөөр, элэгний өвчлөл өндөр байдаг. Дээрээс нь донорын олдоц асуудалтай байдаг учраас хууль эрх зүйн орчныг сайжруулахад бодлогын түвшинд анхаарч ажиллахаа мэдэгдээд монголын ард түмний эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаад талархалаа илэрхийлээд ажлын амжилтыг Дэд сайд Т. Болдбаатар хүслээ.

Мөн энэ үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх үндэсний багийнхантай тасралтгүй арав гаруй жил хамтран ажилласан БНСУ-ын профессор Анн Кюриг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаасныг Дэд сайд гардуулан өгсөн юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгчтэй уулзав   
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй