Шууд Chart

Дөрвөн талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2015-06-05 11:35:15

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК нь тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар харилцан тохиролцож Санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар харилцан тохиролцож Санамж бичиг байгуулав.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоол “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлах тухай”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоол “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” болон хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор талууд төслийн баг байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал,

·         Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлогын хүрээнд зэс хайлах, нүүрснээс шингэн түлш боловсруулах, металлургийн кокс, хагас кокс үйлдвэрлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх

·         Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцууд, тэдгээрийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгох, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

·         Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар санал боловсруулах, ордын хил заагийг нарийвчлан тогтоох, нэмэлт хайгуул судалгааны ажил хийх

·         Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын санхүү эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт татах, бие даасан, хараат бус, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах боломж, нөхцлийг бий болгох, төрийн өмчит компанийн засаглалын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажилллах

·         Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулж үр дүнг нь нэмэгдүүлэх зорилгоор тээвэр ложистикийн бүтэц бий болгох, уул уурхайн хөрш орнууд болон гуравдагч зах зээлд үр дүнтэй худалдан борлуулах ажиллагааг олон улсын түвшинд хамтран зохион байгуулах

·         Үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн инновацийн чиг баримжаатай хөгжүүлэх, эрдэс баялгийн боловсруулалт, нөхөн сэргээлт, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах технологийн иж бүрэн судалгаа хийх хавсарга судалгаа, технологи дамжуулалтын төв байгуулах гэх мэт заалт энэ Санамж бичигт тусгагджээ.


Дөрвөн талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй