Шууд Chart

Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 40 хувиар буурчээ

2015-06-05 13:03:43

Монгол банк өнөөдөр 2015 оны нэгдүгээр улиралын Монгол Улсын гадаад секторын тойм болон төлбөрийн тэнцэлийн мэдээг гаргажээ.

Түүнээс харахад урсгал тэнцэл 123.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 83 хувиар буурсан. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 13 дахин буюу 482.1 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 40 хувиар буюу 241.5 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 125.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 512.2 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд болон багцын хөрөнгө оруулалтын бууралтаар тайлбарлагдаж байна.

 

Эх сурвалж: mongolbank.mn


Монгол Улсын гадаад худалдааны алдагдал 40 хувиар буурчээ  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй