Шууд Chart

Монгол, Чехийн Бизнес форум боллоо

2013-08-30 15:28:24

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бизнесийн хүрээнийхнийг холбож өгөх зорилгоор МҮХАҮТ, Чехийн Эдийн Засгийн Танхим, Чех-Монголын Худалдааны Танхим, БНЧУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ хамтран энэ сарын 26-нд  Прага хотноо “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдааны үеэр зохион байгуулагдсан бөгөөд Чехийн талаас уул уурхай, геологи, усны хайгуул, эмнэлэг, цахилгаан станц,  үйлдвэрийн тоног төхөөрөмж; зам тээвэр, дэд бүтэц, барилга; хөдөө аж ахуйн, банк санхүүгийн чиглэлийн 70 гаруй бизнес төлөөлөгч, Монголын талаас 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Бизнес форумыг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,  Чехийн талаас  БНЧУ-ын Үйлдвэр Худалдааны дэд сайд М.Ховорка, Чех Улсын Эдийн Засгийн Танхимын  дэд ерөнхийлөгч Ё.Цийлек нар нээж үг хэлсэн бөгөөд “Монголын Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв”, “Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд” болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг сэдвээр ЭЗХЯ, БХБЯ болон УУЯ-ны холбогдох албаны төлөөлөгчид тус тус илтгэл, мэдээлэл хийлээ.

Уг бизнесийн уулзалтын үеэр хоёр талын бизнесийн байгууллагууд хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааны 4 санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурав.


Монгол, Чехийн Бизнес форум боллоо  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй