![](/uploads/201506/news/thumb/aec27a2b66a56887d0ab32610fff6bde_x3.jpg)
Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад өнөөдөр 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланг УИХ-д өргөн мэдүүллээ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлдэг. Энэ дагуу Үндэсний аудитын газар нь нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайланг УИХ-д өргөн мэдүүлэв | ||
Үзсэн: 1263 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.