Өнөөдөр үндэсний статистикийн хорооноос тавдугаар сарын улс орны нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа. Үүнээс онцлоход банкуудын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл тавдугаар сарын эцэст 600 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн байна. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 пунктээр нэмэгдсэн байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.2 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Э.Эрдэнэсан ингэж ярилаа.
Чанаргүй зээл 19.2 хувиар өсчээ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.