Шууд Chart

Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна

2015-06-16 13:24:40

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг зургаадугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай дээр очиж ажиллалаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3 сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн болсон 2 сая тонн нүүрс байна.

Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5 сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая долларын өрийг төлж дуусгах ажээ.

 АЖЛЫН ХЭСЭГ


Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй