Монголын шагайн харвааны холбооны 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн шагайн төв асарт зургаадугаар сарын 10-14-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд хот, хөдөөгийн 80 гаруй байгууллагын 800 харваач өрсөлдлөө.
Тэмцээний аваргууд:
-Багийн төрөл-
Тэргүүн байр- Монгол Улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид
Дэд мэргэн- Т.Баярбат ахлагчтай Өвөрхангай аймаг
Гуравдугаар байр- Үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай “Тавантолгой транс” ХХК-ийн баг
-Ганцаарчилсан төрөл-
I байр- Ж.Санданжигмэд
II байр- Б.Түвшинбаатар /Өмнөговь аймгийн дэд мэргэн/
III байр- Н.Даваадорж /Говь-Алтай аймгийн гоц мэргэн/
Энэ удаагийн шагайн харвааны улсын уралдаан Монголын үндэсний шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн анхны жилд болж буйгаараа өргөн хүрээг хамарч, онцлог боллоо. Түүнчлэн энэ жилийн хувьд дэлхийн соёлын өвд монгол шагайн харваа бүртгүүлсэн анхны жилийн баяр наадмын шагайн тэмцээн тун удахгүй болох гэж байна гэж зохион байгуулагчид дүгнэлээ.
Үндэсний шагайн харвааны УАШТ өндөрлөлөө | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.