![](/uploads/201506/news/thumb/5d07616bf4b3b4a9d6a79c96b9c86e14_x3.jpg)
Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, орлогын биелэлт хангалтгүй байгаагаас төсөв алдагдал хүлээх болсон талаар Сангийн яам мэдээлж байна. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар төсөв 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн алдагдал 240.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ингэж орлого тасалдахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсан нь голлон нөлөөлж байна. Учир нь эдийн засаг хүндрэлтэй байгаагаас үүдэн, зарим компани татвараа төлж чадахгүй байгааг Татварын ерөнхий газрын улсын байцаагч Ц.Алтанцэцэг ярилаа.
Төсөв алдагдалтай байна | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.