![](/uploads/201506/news/thumb/25f337f3d3a48cca87379e93a3b4087c_x3.jpg)
Манай санхүүгийн зах зээлийн нийт активийн 95 хувийг банк дангаараа эзэлдэг бол, үлдсэн 5 хувийг хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн болон даатгалын зах зээл эзэлж байна. Энэ нь манайд санхүүгийн зах зээл тэнцвэргүй хөгжиж ирсэний илрэл гэж үзэж байгаа юм.
Банк дангаараа санхүүгийн зах зээлийн ихэнх хувийг эзлэх нь энэ салбарыг эрсдэлд оруулж болзошгүй. Тиймээс цаашид санхүүгийн зах зээлээ тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатай гэж Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Д.Чулуунцэцэг онцоллоо.
Манайд санхүүгийн зах зээл тэнцвэргүй хөгжиж байна | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.