![](/uploads/201309/news/thumb/85c4e2f375df3176e14af42f34c0dfca_x3.gif)
8-р сарын 31-нд Хятадын Юньнань мужийн Дичин жөүгийн Шангрила сянь, Дэчин сянь, Сычуань мужийн Дэрун сяний заагт 5.9 баллын газар хөдлөлт болж гурван хүн нас барж, 36 хүн шархдан, барилга байшин нурж, зам харилцаа, цахилгаан холбоо,сүлжээ зэрэг дэд бүтцийн барилга байгууламж эвдэрчээ.
Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Юньнань мужийн иргэний засаг захиргааны салбар 5000 майхан, 4000 эвхдэг ор, 4000 гудас, 8000 хөвөнтэй хөнжил, 8000 пальто зэргийг Дичингийн газар хөдлөлт болсон дүүрэгт хүргэсэн байна. Одоогийн байдлаар үер болсон бүсэд аврах ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа аж.
Хятадад 5,9 баллын газар хөдлөлт боллоо | ||
Үзсэн: 2170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.